Өчигдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгджээ. Эдгээр бүртгэгдсэн хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.Тодруулбал, өчигдөр нийслэлд бусдын биед гэмтэл учруулах зургаа, хүчиндэх нэг, хулгайлах 12, дээрэмдэх нэг, залилан мэхлэх хоёр, танхайрах зургаа, зам тээврийн осол 12 бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн байна.
Түүнчлэн өнөөдөр 10.00-11.00 цагт ЦЕГ-т "Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлын үр дүн" төв, орон нутгийн цагдаагийн ажилтнууд, хүүхдийн
байцаагчидын сургалт болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































