100 буудалт даамны 2013 оны улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 1-3-нд болж өндөрлөсөн.

100 буудалт даамны 2013 оны улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн өнгөрөгч гуравдугаар сарын 1-3-нд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 50 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд тэднээс эхний байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг найман тамирчин энэ сарын 20-28-нд Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад болох шигшээ тэмцээнд оюун ухаанаа сорьж, аваргуудаа тодруулах аж. Тамирчид тойргийн журмаар өрсөлдөх бөгөөд уг тэмцээнийг УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачилгаар тус аймагт зохиож буй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)