Морин хуурын чуулгынхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг
тохиолдуулан “Амьтдын ертөнц” тоглолт хийхээр болсон талаар бид өмнө нь
мэдээлж байсан.

Морин хуурын чуулгынхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амьтдын ертөнц” тоглолт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тоглолтыг угтаж, хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор гар зургийн урапдаан зарлахаар болжээ. 5-9, 10-15 насны ангиллаар шалгаруулах эл уралдаанд “Амьтдын ертөнц”, “Арслан”, “Эр, эм тахиа”, “Имж”, “Яст мэлхий”, “Заан”, “Луус”, “Аквариум”, “ Урт чихтэнүүд", “Ширэнгэн ойн гүн дэх хөхөө”, “Шувууны үүр”, “Олдворууд”, ‘Хун” гэсэн сэдвээр зураг зурж оролцох боломжтой юм байна. Уралдаанд оролцох бүтээлийг Улсын филармонийн байранд хүлээн авах ба зураг АЗ цаасны хэмжээтэй байх ёстой аж. Уралдааны шилдгүүд зургадугаар сарын 1-нд болох “Амьтдын ертөнц” тоглолтын үеэр тодрох бөгөөд шилдэг гурван зураач хүүхдэд мөнгөн шагнал олгох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)