Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа дэлхий дахинаа “Талын дууч шувуу” хэмээн алдаршсан билээ.

Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа дэлхий дахинаа “Талын дууч шувуу” хэмээн алдаршсан билээ. Германд ажиллаж, амьдардаг тэрээр энэ сарын 29-нд “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрт болох уг тоглолтод тэрээр “Амилал”, “Тал нутаг”, “Хөдөөд” зэрэг цомгийн бүтээлээсээ үзэгчдийн сонорыг мялаах нь ээ. Таван жилийн өмнө Улаанбаатарт ирж байсан дуучин Урнаа энэ удаа олон улсын хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй ирэх гэнэ. Түүний тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд өчигдрөөс худалдаанд гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)