“Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн “Харанга”-ын Лхагваа, “Хар
сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн нар уг цомгийнхоо
бүтээлээр тоглолт хийхээр болжээ.

“Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амраа, “Номин талст”-ын Дэлгэрмөрөн нар уг цомгийнхоо бүтээлээр тоглолт хийхээр болжээ. Гурван уран бүтээлчийн хамтарсан “Мөнх хөх тэнгэр” тоглолт энэ сарын 24, 25-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох юм байна. Энэ тухай мэдээллийг дуучин Х.Лхагвасүрэн өөрийн facebook хуудсаараа мэдээлжээ. Тэрээр уг тоглолтоосоо өмнө буюу тавдугаар сарын 17, 18 нд “UB Palace”-т болох “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн тоглолтод оролцох юм.
24tsag.mn