
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүсэн билээ. Тэгвэл Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Учир
нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан
хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр
анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байгаа
аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)