Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн
эмнэлгийн орчимд бүлэг этгээд хүн айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг
гарчээ.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хүүхдийн нэгдсэн эмнэлгийн орчимд бүлэг этгээд хүн айлган сүрдүүлж дээрэмдсэн хэрэг гарчээ. Хэргийг үйлдсэн этгээдүүдээс хохироогчоос 11.8 сая төгрөгийг дээрэмдсэн байна. Цагдаа нар хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж, саатуулжээ. Хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ мэт сүүлийн үед бусадтай нийлж хөөрцөглөсөн залуучууд хулгай дээрмийн хэрэг ихээр үйлдэж байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/