Оросын Буриадын Иволгийн районы Тапхар сууринд томоохон үйлдвэрийн барилгын шав тавьжээ. Буриадын Хөдөө аж ахуйн яамны эх сурвалжид түшиглэн “Интерфакс” агентлаг өчигдөр мэдээлсэнийг үзвэл энд Монголын “Жаст групп”-ийн хөрөнгө оруулалтаар томоохон мах боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна.
Оросын Буриадын Иволгийн районы Тапхар сууринд томоохон үйлдвэрийн барилгын шав тавьжээ. Буриадын Хөдөө аж ахуйн яамны эх сурвалжид түшиглэн “Интерфакс” агентлаг өчигдөр мэдээлсэнийг үзвэл энд Монголын “Жаст групп”-ийн хөрөнгө оруулалтаар томоохон мах боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Барилгын ажил 2012 оны хавар эхлэх бөгөөд үйлдвэрийн нийт өртөг нь 30 сая доллар юм. Үйлдвэрт мах боловсруулах хэсгээс гадна ихээхэн багтаамжтай хөргүүр байгуулах гэнэ. Харин түүхий эд буюу махаа Монголоос нийлүүлэх ажээ.