"Монголын лектор" төвөөс зохион байгуулж буй "Оюуны олимп"-ын аваргад өгөх машин гааль дээрээс иржээ. Тус байгууллагаас "Оюуны бядыг үнэлье. Ололтыг нь алдаршуулъя. "Оюуны Олимп"-д гэр бүл, албан байгууллага, сургуулиараа олноороо оюунаа уралдуулж 16-аас дээш насны хүн бүрийг оролцохыг уриалж байна" гэлээ.



