
Английн домогт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм хөл бөмбөгөө орхиж, зодог тайлснаа мэдэгдлээ. Тэрбээр "Paris Saint-Germain" клубтай тоглож ялалт байгуулсныхаа дараа ийм мэдэгдэл хийсэн байна. 38 настай Дэвид Бекхэм "Би гэр бүлгүйгээр ийм амжилтанд хүрч чадахгүй байсан. Миний мөрөөдлийг биелүүлэхэд тусалсан эцэг, эхдээ баярлалаа. Хөлбөмбөгийн ертөнцөд ийм удаан байхад дэмжиж, урам өгдөг байсан Викториа болон хүүхдүүддээ баярлалаа" гэжээ. Тэрбээр Их Британий хамгийн баян хөлбөмбөгчин бөгөөд жилд 46 сая доллараас илүүг олдог байжээ.
Хөл бөмбөгийн домог болсон энэ хүн “Манчестер Юнайтед”, “Престон Норт Энд”, “Реал”, “Милан”, “Лос-Анджелес Гэлакси” гээд олон багт тоглож ирсэн юм. Түүнд Английн нэрийн өмнөөс авсан 115 цом байдаг. Гэхдээ хөлбөмбөгөө орхилсон ч түүнд олон бизнес бий. Зар сурталчилгаа, өөрийн нэрийн брэндийн дэлгүүр гээд тэрбээр орлогоор тасардаггүй нэгэн. Сонирхуулж хэлэхэд Бекхэм Британы офицерийн одонтой, ЮНИСЕФ-ийн сайн санааны элч юм.