СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн найруулагч, жүжигчний профессорын
багийн уран чадварын багш, ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдсан 4а
ангийн оюутнууд энэ жил дипломын ажлаа найман жүжгээр гүйцэтгэж байгаа
аж.

СУИС-ийн Тайз дэлгэцийн сургуулийн найруулагч, жүжигчний профессорын багийн уран чадварын багш, ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдсан 4а ангийн оюутнууд энэ жил дипломын ажлаа найман жүжгээр гүйцэтгэж байгаа аж. Тэдний дунд “Гэгээн Муза-2013” наадмын нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшсэн “Цонхоор харсан хүн” хэмээх бүтээл ч багтаж байгаа юм байна. Маргааш тус сургуулийн “Оюутан” театрт У.Шекспирийн “Ричард III хаан” жүжгийг оюутан Э.Амарын найруулгаар тоглох бөгөөд бүжгийг нь соёлын тэргүүний ажилтан Т.Төгсөө дэглэжээ.
“Ричард III хаан” жүжгийг анх 1994 онд ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулгаар УДЭТ-т сонгодог хэлбэрээр тавихад гол дүрд нь ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тоглож байсан юм. Эрх мэдлийн төлөө улангассан дарангуйлагчийн тухай өгүүлэх Английн түүхэн жүжгийг өдгөө оюутнууд модерн хэлбэрээр тавьж буй.
24tsag.mn