Ксения Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг
хүүхдийн сэтгэхүйд тохируулан үлгэрийн хэлбэрээр бичсэн байдаг.

Ксения Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг хүүхдийн сэтгэхүйд тохируулан үлгэрийн хэлбэрээр бичсэн байдаг. Энэ жүжгийг Улсын драмын эрдмийн театрынхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гурван удаа тоглохоор болжээ. “Гэгээн Муза” наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн Б.Хишигзаяагийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн гол дүрд жүжигчин Д.Ганцэцэг тоглох юм. Томоогүй балчир жаалуудад ухаарал хайрлах эл жүжиг энэ сарын 31, зургадугаар сарын 1-нд УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм.
Д.Ундрах /24tsag.mn/