Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Ундралбат: Энэ мэдрэмжийг мөнгөөр худалдаж авч чадах уу?

2011-11-25
0
ЖИРГЭХ
   Ираны Тегеран хотод энэ сарын 7-11-нд болсон чансаа өндөрmэй буудагчдын тэмцээнд манай мэргэн буудагчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медальтай ирсэн. Ирэх олимпод буудлагын тамирчдад, ялангуяа О.Гундэгмаад монголчууд гол найдлагаа тавьж буй энэ үед гавьяат дасгалжуулагч Л. Ундралбаттай уулзаж ярилцлаа.

- Тегеранд болсон дэлхийн цомын тэмцээнд амжилтгай оролцсонд тань баяр хүргэе.

- Баярлалаа. Тегеранд болсон дэлхийн цомын тэмцээнд Унгар, Итали, Болгар, Энэтхэг, Швед, Серб, Иран зэрэг орны чансаа өндөртэй, олимпийн эрх авсан тамирчид оролцсон. Иранд биднийг очиход цас орж таарсан нь монголчуудад давуу тал бий болгосон. Нөгөө талаас тамирчдын маань бэлтгэл сайн байлаа. О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгал, Хийн гар бууны 10 метрийн дасгалд тэргүүлж, хос алтан медаль хүртсэн. Спорт гар бууны 25 метрийн дасгалд ОУХМ Т.Баярмаа мөнгөн медаль хүртлээ. Чансаа өндөр тамирчид гэдэг утгаараа бусад орныхон багшгүй ирсэн. Манайхан багштай очсон нь бас нэг давуу тал байлаа.

   Ираны Тегеран хотод энэ сарын 7-11-нд болсон чансаа өндөрmэй буудагчдын тэмцээнд манай мэргэн буудагчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгөн медальтай ирсэн. Ирэх олимпод буудлагын тамирчдад, ялангуяа О.Гундэгмаад монголчууд гол найдлагаа тавьж буй энэ үед гавьяат дасгалжуулагч Л. Ундралбаттай уулзаж ярилцлаа.

- Тегеранд болсон дэлхийн цомын тэмцээнд амжилтгай оролцсонд тань баяр хүргэе.

- Баярлалаа. Тегеранд болсон дэлхийн цомын тэмцээнд Унгар, Итали, Болгар, Энэтхэг, Швед, Серб, Иран зэрэг орны чансаа өндөртэй, олимпийн эрх авсан тамирчид оролцсон. Иранд биднийг очиход цас орж таарсан нь монголчуудад давуу тал бий болгосон. Нөгөө талаас тамирчдын маань бэлтгэл сайн байлаа. О.Гүндэгмаа спорт гар бууны 25 метрийн дасгал, Хийн гар бууны 10 метрийн дасгалд тэргүүлж, хос алтан медаль хүртсэн. Спорт гар бууны 25 метрийн дасгалд ОУХМ Т.Баярмаа мөнгөн медаль хүртлээ. Чансаа өндөр тамирчид гэдэг утгаараа бусад орныхон багшгүй ирсэн. Манайхан багштай очсон нь бас нэг давуу тал байлаа.
   Спорт гар бууны төрөлд буудахад байн дээр цасны туяа, нарны гэрэл ойж, байгаа харахад хэцүү байсан. Тэр төрөлд бүх тамирчид тааруухан буудсан. Харин манайхан долоо буудуулсан чоно гэдэг шиг юм, юм үзсэн дасгалжуулагчтай хамт явсны хэрэг гарсан болов уу гэж бодож байна. Хүйтэн цаг агаартай, цас их унадаг оронд төрж өссөний хэрэг юу билээ, туршлага дээрээ үндэслээд нэлээн зөвлөсөн. Манай хоёр тамирчин ч амжилттай буудсанд баяртай байгаа. Үүнээс гадна миний баярлаж байгаа хамгийн гол зүйл бол О.Гүндэгмаагийн амжилт одоо л цэгцэрч, чивчирч гарч ирж байна. Хоёр төрөлдөө хоёуланд нь алтан медаль авна гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд байгаа биз. Бэлтгэл сургуулилтын систем, сургалтын чиг аятайхан байгаа юм байна гэж дасгалжуулагчийн хувьд баярлаад байгаа. Нэг хэсэг О.Гүндэгмаа "гарлаа, давлаа" гэдэг шиг оролцсон тэмцээн бүрээсээ, бүх төрөлд медаль авдаг байсан. Тэр байдал руугаа буцаад орж байгаа учраас хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. 2012 оны олимпод ард түмнийхээ итгэлийг алдахгүй гэсэн итгэл надад байна. Тамирчны маань чадвар ч бас боломжийн байгаа гэдгийг харлаа.

- Ирэх олимпод буудлагын тамирчдад, ялангуяа О.Гүндэгмаад монголчууд гол найдлага тавьж байгаа. Ямар тактик барьж байгаа талаараа сонирхуулаач?
- 004 оны Афины олимпийн үеэр Монголд 22 хэм, Афинд 38 хэм байсан. Тэнд долоо хоногийн өмнө очсон учраас тамирчдын хэлбэлзэл,уналтын үе таараад медаль авч чадаагүй. Бээжингийн олимпод бол бид цагийн зөрүүгүй, экологийн хувьд адилхан газар байсан учраас тэмцээнийг тулгаж очсон. Бээжинд уг нь сайн буудсан шүү дээ. Европын чийглэг уур амьсгалтай газар, 6-7 цагийн зөрүүтэй болохоор Лондоны олимп Азийнханд ээлгүй байна байх. Тиймээс 2012 оны олимпийн бэлтгэлийг Лондонтой ойролцоо цаг агаартай газар хийе гэж бодож байгаа. Ирэх дөрөвдугээр сард Лондонд Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ бол олимпийн урьдчилсан тоглолт гэсэн үг. Энэ тэмцээнд оролцохдоо бид асар их судалгаа хийх ёстой. Европын чийглэг, бүрхэг цаг агаарт дасахын тулд Лондонд болох Дэлхийн цомын тэмцээний өмнө Польшид нэг сарын бэлтгэл хийнэ. Ингээд дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцох юм бол зургадугаар сард Польшид очиж бэлтгэл хийж байгаад цаашаа Лондон явчих санаатай. Ингэх нь олон талын ашигтай. 2004 онд олимп болтол Монголдоо байсан. Тааралдсан хүн бүр л "Чи алтан медаль авна" гээд мөрөн дээр алгаддаг байлаа. Энэ нь тамирчин хүнд асар их дарамт болдог юм билээ. Тэгэхээр энэ удаа гадаадад бэлтгэл хийж байгаад цаашаа явчих учраас хүмүүсийн яриа, хэвлэл мэдээллийн шуугианаас хол байж, зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарал хандуулна. Бас цаг агаар, орчин нөхцөл, цагийн зөрүүнд дасан зохицно. Спортын эрдэмтэд өндөр, уулархаг газар бэлтгэл хийж байгаад нам дор газар очиход ажиллах чадвар өндөр байдаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан нотолсон. Тэгэхээр бид Польш явахынхаа өмнө Монголын хамгийн өндөрлөг газар очиж сэргэлтийн бэлтгэл хийнэ. Дасгалжуулагчийн хувьд ийм тактик барьж байна даа. Олон талаас нь судалж байж ийм шийдвэр гаргасан. Зөв буруу нь олимпоор харагдана даа. "Хэл яриагүй адгуусыг монголчууд хурдлуулж чаддаг юм чинь ярьж ойлголцдог хүнийг яагаад хурдлуулж болохгүй гэж" хэмээн нэг эрдэмтэн ярьсан. Үүнийг би маш үнэн үг гэж боддог.

- О.Гүндэгмааг олимпод одгүй гэдэг. Өнгөрсөн олимпод бол алтан медалийн оосроос атгаад алдсан шүү дээ?
- Тэр үеийн тухай би ярих дургүй. Тэгэхэд О.Гүндэгмаа амьдралаа бодоод, хүүхэд гаргаад явсан байсан. О.Гүндэгмаа бол Бээжингийн олимпод 590 онож олимпийн дээд амжилтыг давтсан анхны монгол тамирчин болсон шүү дээ. Харамсалтай нь финал дээр буу нь ч юм уу, сум нь ч юм уу гацаад алтан медалиа алдаж, мөнгөн медаль авсан. Түүнээс хойш хоёр жил энэ талаар ярих бүү хэл сонсоход хэцүү байсан. Олимпийн мөнгөн медалийг одоо хүртэл би голж, тэр үеийг бодохоор гол харладаг.

- Та нэг хэсэг урд хөршид ажилласан байх аа?
- 2008 оны Бээжингийн олимпод оролцоход БНХАУ-ын тал манай улсад нэлээн тусламж үзүүлсэн. Тэгээд 2009 онд Шандуньд болсон Бүх хятадын спартакадад олимпийн алтан медальт Н.Түвшинбаярын багш Х.Болдбаатар, О.Гүндэгмаагийн багш Л.Ундралбатыг авч ажиллуулъя гэсэн юм билээ. Ингээд би Олимпийн хорооны гэрээний дагуу БНХАУ-д очиж ажилласан.

- Таныг БНХАУ-ын иргэн болж, Хятадад үлдэх нь гэсэн мэдээлэл монголчуудыг түгшээсэн шүү?
- Намайг БНХАУ-д очиход гадаадын мэргэжилтэн гэдэг үүднээс урт хугацааны визтэй цэнхэр пасспорт өгсөн юм. Үүнийг найздаа үзүүлсэн чинь нөгөөх нь энд ирээд найздаа хэлсэн юм байгаа биз. Тэгээд л "Л.Ундралбат иргэншлээ солиод Хятадын иргэн болжээ" гэсэн мэдээлэл гарсан байсан. Сонинууд ийм мэдээллийг дэвэргэхдээ сайн шүү дээ. Би очиж очиж Хятадын иргэн болох юм байна л даа.

- Тамирчид мөнгө төгрөг, цалин хангамжийн тухай асуудал их ярьдаг байсан. Сүүлийн үед ийм яриа бага болжээ?
- Тамирчид амжилт гаргавал овоо үнэлдэг болсон. Харин багшийн хөдөлмөр үнэлэгддэггүй хэвээрээ л байгаа шүү дээ. Тамирчид шагнал авдаг, тамирчдынхаа шагналаас багш нь хуваалцах гэдэг зовлонтой асуудал байдгийг хүн бүр мэддэг болоо биз. Тамирчин шагналаа авчихаад багшаасаа зугтаж цонхоор гарсан тухай яриа ч байдаг шүү дээ. Тийм л байдалтай байдаг. Гэтэл хятадууд олимпийн медаль авсан тамирчны багшийг шууд урьж ажиллуулж байгаа байхгүй юу. Надад Канад, Тайланд, Энэтхэг, Кувейт, Катар зэрэг улсаас ажиллах санал тавьсан. Канад сард 6000, Кувейт 2500, Тайланд 3000 долларын цалин санал болгосон. Хамгийн сүүлд Катарууд сард 7000доллар өгье гэсэн санал тавьчихаад байж байна. Бусад улсад багшийн хөдөлмөрийг ингэж үнэлдэг байх нь байна шүү дээ. 

- Та арай явчихгүй биз дээ?
- Мэдлэг чадвараа үнэлээд явъя гэсэн бол би дээр үед явчих л байсан. Гэвч эх орныхоо төрийн далбааг мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэх ямар ч мөнгөөр худалдаж авч чадахгүй мэдрэмж тамирчин хүнд байдаг юм. Төрийн дууллаа сонсож, самсаа шархирч, нулимс гарах тэр мэдрэмжийг мөнгөөр худалдаж авч чадах уу. Тийм болохоор би 300 мянган төгрөгийн цалиндаа сэтгэл ханаад сууж байна. Би бол нэг их мундаг хүн биш, мэргэжилдээ дуртай л хүн.

- Та сүүлийн үед ном, сурах бичиг зохиох ажилд шамдаж байгаа гэсэн. Ойрын үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Би буудлагын спортоор хичээллэгчдэд зориулж гурван ном хэвлүүлсэн. Одоо миний компьютерт эхлэн суралцагч, дунд, өндөр зэрэглэлийн тамирчдад зориулсан дөрвөн ном бэлэн байна. Эднийгээ хэвлүүлье гэхээр хэвлэлийн компаниуд 500-гаас доош ширхэг хэвлэхгүй юм. Гэтэл манай буудагч нар тоолоод тоолоод 100-хан. Тэгэхээр үлдсэн 400 номоо хааш нь хийх вэ гэдэг асуудал тулгарах юм. КТМС-ийнхантай хамтраад бэлтгэлд хэрэглэх багаж тоноглоод дуусаж байгаа. Өчигдөр туршиж үзсэн. Удахгүй төгс болно. Тэгээд зохиогчийн эрхээ авчихаад ямар бүтээл хийснээ зарлана даа. Монголчууд өөрсдийн бүтээсэн тоног төхөөрөмж дээр олимпийн бэлтгэл хийнэ гэдэг сайхан хэрэг. Удахгүй ийм баярт мэдээ дуулгана аа.

- Таны сургалтын арга барилын талаар сонирхож буй хүн олон байгаа байх. Сургалтын шинэ арга барил боловсруулж байна уу?
- Би буудлагын спорттой холбоотой бүх мэдээллийг гадны ямар хэл дээр гарсан байсан ч хайчилж аваад хүнээр уншуулдаг. Тэндээс санаа авах зүйл олон байдаг юм. Над шиг ийм дасгалжуулагч дэлхийгээр дүүрэн. Тэгэхээр би санаагаа алдмааргүй байна. Энд яриад хэвлэлд гаргачихаар гадны мэргэжилтнүүд олоод уншчих магадлалтай шүү дээ. Ямар ч байсан монгол хүнд, тамирчиндаа тохирох аргачлал боловсруулахын тулд байнга эрэл хайгуул хийж явдаг. Үр дүнд ч хүрч байгаа.

- Та өөрийн гэсэн буудлагын клубтэй болсон гэл үү?
- Хятадаас ирээд дэлхийд ноёлж байгаа энэ том гүрний тамирчдыг дардаг тамирчид бэлтгэнэ гэсэн зорилт тавьж, "Аварга" клубээ байгуулсан. Гар буугаар дагнан хичэээллэдэг. Манайхан амжилт гаргаж байгаа. Буудлагын холбооны медалийн 60-70-аад хувийг манай клубийнхэн авдаг. Манайхнаас илүү юм гарна. Бүгд аварга байх ёстой гэж би хүүхдүүддээ хэлдэг юм. Таван зогсоолтой, долоо хоногийн долоон өдөр хичээллэдэг. 30 гаруй тамирчинтай. Лондоны олимпоос медаль авна гэсэн зорилго тавиад хичээллэж байна. Манайхан их сайхан халуун дулаан уур амьсгалтай, хамаатан саднаас ч илүү дотно харилцаатай. Клубийн байр маань бидний хоёр дахь гэр. Надаас хүн долоо хоногийн хэдэн өдөр ажилладаг вэ гэж асуухаар нь би "Найман өдөр" гэж хариулдаг юм. Манай клуб долоо хоногийн долоон өдөр ажилладаг. Манай клубийн байр жижигхэн л дээ. Тэгээд тоног төхөөрөмжөө эвхэгдэж, хураагддаг, сөхөгддөг хийсэн юм. Гэтэл намайг мундаг инженер сэтгэлгээтэй юм байна гэж хүмүүс үнэлсэн. Клубээ байгуулахаар хөөцөлдөж, байр хайж яваад энэ газрыг олсон. Анх арай л бага санагдсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Үүнийгээ юм болгож чадсан.

- Танай клубт танаас өөр ямар багш байдаг вэ. О.Гүндэгмаа багшилдаг уу?

- Баттөмөр гэж мундаг бэлтгэл дэд хурандаа хүн бий. Хэдийгээр дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн ч Гүндэгмаа бол багш биш буудагч. Буудаж л байх ёстой хүн. Тийм болохоор багшилдаггүй.

-Та хошууч цолтой билүү?

- Эх орны нүүр царай цэргээсээ, зэвсэгт хүчний нүүр царай мэргэн буудагчаасаа харагддаг гэдэг. Тийм болохоор буудагчид зэвсэгт хүчинд харьяалагддаг юм. Гүндэгмаа бид хоёул хошууч цолтой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • кккккк (202.170.81.10)
    энэ нөхөр тархиндаа буудуулсан юм шиг хүн гэсэн тэр клубтээ охидуудаа оролдож хүчинддэг гэсээн
    2013 оны 11 сарын 09 | Хариулах
    • Зочин
      zaa huniig bas tegj bolohguiee!!
      2013 оны 11 сарын 09
  • Зочин (202.179.13.225)
    haana baidag yum be huuhdee oruulmaar bna
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    51 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 3 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 40 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 17 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 25 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 36 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 10 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 29 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 36 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 52 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 19 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 49 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 6 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 8 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 14 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 31 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК