
“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн гитар тоглохоос гадна олон сайхан дууны ая зохиосноороо олонд танигдсан нэгэн.Тухайлбал “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс” гэх мэт. Мөн Sweetymotion “Хаахна явна”, Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”, залуу дуучин Иная “Гудамж” зэрэг олны хүртээл болсон дууны аяыг зохиосон хүн бол гитарчин Я.Одсүрэн.
Өөрийн зохиосон, олны хүртээл болсон эдгээр бүтээлээрээ урлагт хайртай үзэгч, сонсогчдодоо бэлэг барихаар болжээ. “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо өнөөдөр, маргааш UB Palace-ийн концертын их танхимд хийх гэж байна. Түүнийг найз нар нь Оогий гэж дууддаг. Иймээс Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа дуунд дурлаж өнгөрүүлсэн он жилүүдээ хуваалцахаар өөрийнхөө фэнүүдийг анхны бие даасан тоглолт дээрээ урьж байгаа юм.