
Зураач Д. Булгантуяагийн "Нээлттэй урлан" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр 16.00 цагт “Цагаан дариум” галерей дээр нээлтээ хийх гэж байна. Зураач, багш Д.Булгантуяа абстракт чиглэлээр бүтээлээ туурвидаг. Түүний нөхөр мөн зураач, бас хамтдаа МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг юм. Уран зургийн гайхамшгийг шавь нартаа мэдрүүлж, ирээдүйн уран бүтээлч бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж хосууд гэж яахын аргагүй эдгээр уран бүтээлчдийг хэлнэ. Ямартаа ч энэ өдөр түүний хэзээ ч давтагдашгүй уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийх юм.
24tsag.mn