ОХУ-ын Москва хотод олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо, ФИЛА-гийн чуулган эхэллээ.

ОХУ-ын Москва хотод олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо, ФИЛА-гийн чуулган эхэллээ. Уг чуулганд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцож байна. Таван тивийн 173 үндэсний бөхийн холбоодын удирдлага оролцох ээлжит бус их хурлаар ФИЛА-гийн бүтэц, дүрэм, бөхийн барилдааны дүрэмд оруулах өөрчлөлт, 2014 онд болох ээлжит их хурал хүртэл ажиллах ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэн юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Санкт-Петербург хотод болох ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны үед хийх FILA-гийн танилцуулгыг авч хэлэлцэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)