Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коко Шанелийн зөвлөгөө

2013-5-18
0
ЖИРГЭХ
    Нэгэн ухаантай эмэгтэй “Загвар өөрчлөгдөж, стиль л үлддэг” гэж хэлсэн байдаг. Тэр эмэгтэй бол домогт загвар зохион бүтээгч Коко Шанель.
 106   Нэгэн ухаантай эмэгтэй “Загвар өөрчлөгдөж, стиль л үлддэг” гэж хэлсэн байдаг. Тэр эмэгтэй бол домогт загвар зохион бүтээгч Коко Шанель. Тэрээр 1971 онд нас барсан ч түүний загварын давтагдашгүй санаа, ер бусын амьдрал нь одоо ч дэлхий нийтийг гайхашруулсаар байна.  Шанель гоо сайхан энгийн зүйлээс эхтэй гэдэгт итгэдэг байжээ. Хэрэв танд сонирхолтой санагдаж байгаа бол Шанелийн бүх л амьдралдаа мөрдлөг болгож байсан гоо сайхны зөвлөгөөг хүргэж байна.

    -Тансаг байна гэдэг бол тухтай, тааламжтай байдал. Хэрэв ийм биш бол тансаг байж чадахгүй.” Түүний өдөр тутмын болон үдшийн гоёлууд нь хөдлөхөд саад тушаа болохгүй, биед эвтэйхэн байдгаараа гайхагддаг. Тийм ч өндөр биш өсгий, ханцуйгүй цамц, хүрэм, урт оосортой гар цүнх. Энэ бүхэн нийлээд эмэгтэй хүнд өөрийн гэсэн имижийг бүрдүүлэх боломж олгодог. Тэр хэзээ ч загвар хөөдөггүй байж. Үйлчлүүлэгчийн тав тух, сонирхол л түүний хувьд хамгийн  чухал зүйл байсан гэдэг.

    -Өмд эмэгтэй хүнийг чөлөөтэй харагдуулдаг. Коко Шанель өмд өмссөн магадгүй анхны бүсгүй байсан биз ээ. Түүний амьдарч байсан үед эмэгтэйчүүд урт банзал, даашинзаар гангардаг байжээ. Шанелиэс өөр бүсгүйн толгойд өмдөөр гангарч болно гэдэг санаа төрөөгүй юм. Шанелийн зоргоороо зан хүчтэй шүүмжлэлд өртсөн ч удалгүй бүх эмэгтэйчүүд өмд өмсөх болжээ. Одоо хачин сонсогдож байгаа ч бид илүү чөлөөтэй хөдөлгөөн, эрх чөлөө авчирсан өмд өмсөх болсондоо Шанельд талархах хэрэгтэй биз ээ. Шанель тухайн үедээ богино өмдийг сонгодог загварын үнэтэй, ноосон цамцтай хослуулан өмсдөг байжээ. Харин түүний зохион бүтээсэн өргөн өмд Marlene Dietrich-ийг алдаршуулсан юм.

    - Өвдөг давсан банзал эмэгтэй хүнийг төгс харагдуулдаг.  Шанель өвдөг хамгийн муухай эрхтэн гэж үздэг байсан тул үүнийг нуух арга олсон нь банзалаар далдлах байсан юм. Тэрээр ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулан хэд хэдэн загварын банзал зохион бүтээсэн нь шулуун, бариу банзлууд байжээ. Ажил хэрэгч бүсгүйчүүд ч сайхан харагдах ёстой биз дээ.

   - Богино хар даашинз  Тэрээр 1926 онд энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдэд зориулсан гайхалтай зүйл зохион бүтээсэн нь  алдарт богино хар даашинз юм. Өдөр шөнийн алинд ч өмсөхөд тохиромжтой, дэгжин, хээнцэр, өөр өөр гоёл чимэглэлтэй бүр өөр харагдуулах тийм даашинз зохион бүтээхийг хүсчээ. Шанелиэс өмнө хар өнгийг бүгд гашуудлын өнгө гэж үздэг байсан бол түүний хар даашинзыг бүгд өмсч эхлэхэд хар өнгө хамгийн сонгодог, стильтэй өнгө болж хувирчээ.

   - Сайхан хийцтэй костюм хүний эр болон эм шинжийг илэрхийлсэн гайхалтай элемент болдог. 1920-оод оны үед үсээ богино тайруулсан хөвгүүдийнх шиг стиль зонхилж байсан аж. Шанель  хөвгүүдийн тэр стилийг бүсгүйчүүдийн имижтэй хослуулахаар шийджээ. Тэрээр мөн далайчны судалтай цамцнаас өөрийнхөө санааг олсон байна.

   - Эмэгтэй хүрэм. Шанелиэс өмнө эмэгтэйчүүдийн хүрэм даргар, биед эвтэйхэн биш байсан юм. Харин Шанель торго шиг нимгэн материалтай, нарийхан ханцуйтай, биед яг таарсан хүрэм зохион бүтээсэн байна. Мэдээж галбирыг гайхалтай тодотгож өгсөн ийм хүрэм эмэгтэйчүүдэд маш их таалагдсан.

    - Гоёл чимэглэлийн дэгжин хууль. Шанель өөрөө гоёл чимэглэл, аар саар зүйлд маш дуртай байжээ. Түүнд хэдэн зуун ийм хэрэглэл байсан гэдэг. Тэр энэ бүхнийг малгай, бүс, зүүлт, ээмэг болгон зүүдэг байж.

  -  Хамгийн дэгжин гутал дор хаяж хоёр өнгөнөөс бүрдсэн байх ёстой. Шанель хар цагааны хослолд дуртай байсан учир ийм сандааль зохион бүтээхэд нь хэн ч гайхаагүй юм.  Тэрээр ийм сандааль эмэгтэй хүнийг улам секси, бас дэгжин харагдуулна гэж үздэг байжээ.

    -Урт оосортой гар цүнх. Ийм цүнх дэгжин харагдуулдгийн учир нь гар сул байх боломжтой.  Түүний зохион бүтээсэн гадна төмөр оосортой дэгжин гар цүнх одоо ч загвар зохион бүтээгчдийн дуртай эд хэвээр байгаа юм.

  -  Үнэртэн хувцаснаас ялгаагүй чухал. Үнэртэн түрхдэггүй эмэгтэй хүн байгаад хэрэггүй гэж тэрээр ярьдаг байжээ.  Эмэгтэй хүн үнсүүлэхийг хүсдэг шигээ үнэртэн байнга түрхэж байх хэрэгтэй гэж үздэг байв. 1922 онд Шанель олон сая эмэгтэйчүүдийг төдийгүй эрчүүдийг  дурлуулсан Шанель үнэртэнг зохион бүтээсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    5 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    11 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    20 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    20 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    52 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    1 цаг 15 мин
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    1 цаг 16 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улс олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүллээ
    1 цаг 35 мин
  • Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа сурын талбайд эхэлнэ
    1 цаг 59 мин
  • Хөлбөмбөгийн мангас, гоолын машин Эрлинг Холандын түүх
    2 цаг 3 мин
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    16 цаг 12 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    16 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    17 цаг 0 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    17 цаг 26 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    18 цаг 47 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    19 цаг 23 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 26 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    19 цаг 32 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    19 цаг 37 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК