
Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
2013 оны 05 дугаар сарын 19-ны 08 цагаас 20 цаг хүртэлх Цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секунднд 12-14 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дорнод Монголын болон Дарьгангийн тал нутаг, Халх голын саваар 8-13 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус, Их нууруудын хотгороор 18-23 градус, говийн нутгийн баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.