Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-ийн хурал өчигдөр Москва хотноо амжилттай зохион байгуулагдаж дуусчээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-ийн хурал өчигдөр Москва хотноо амжилттай зохион байгуулагдаж дуусчээ. Хурлаар дүрэмд шинэчлэл оруулан хоёр үе гурван минутаар барилддаг боллоо. Мөн холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгосон байна. ФИЛА-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Серб улсын иргэн Ненад Лаловикийг шинэ ерөнхийлөгчөөр сонгожээ.
Энэ хуралд манай улсын төлөөлж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцсон юм. Их аварга хуралд 2014 оны “Asia cup junior” болон 2015 онд “World Cup Junior” тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион явуулах санал дэвшүүлжээ.