Дипломат албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Перу болон Кувейт улсуудын
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр дипломат албан паспорт эзэмшигчид 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрх нээгдэж байна. Одоогийн байдлаар манай улсын дипломат, албан паспорт эзэмшигчид 17 оронд визгүй зорчиж байна.



















































