“Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган маргааш болно.

“Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулган маргааш болно. Энэхүү чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулах бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн залуучуудын төлөөлөл 800 гаруй зочид төлөөлөгч оролцох аж. Чуулганаар залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тэдний оролцоотойгоор тодорхойлох зорилготой юм байна.
Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан бие даасан хэлтэс байгуулсан бөгөөд залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтыг тодорхойлон ажиллаж байгаа юм хэмээн
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.