Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-гийн хурал өчигдөр Москва хотноо амжилттай зохион байгуулагдаж дуусчээ. Хурлаар эмэгтэй бөхчүүүдийн дэлхийн чансааг зарласан байна. Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа 67 кг-д дэлхийн чансааг тэргүүлжээ. Уг чансаагаар гавьяат С.Батцэцэг 63 кг-д тавд, О.Бурмаа 72 кг-д зургаад, Т.Мөнхтуяа 59 кг-д зургаад, С.Бямбацэрэн 55 кг-д долдугаарт тус тус бичигджээ.
Энэ хуралд манай улсын төлөөлж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, холбооны ерөнхий менежер Д.Батням нар оролцсон юм.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (2)