
Тиймээс ирэх долоо хоногийн бямба гарагт “Гэрлт зул өргөх ёслол”-ыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Ёслолын билетийг “Мир” номын дэлгүүрийн бүх салбар, Дашчойлин хийдийн касс, “Сандэй” худалдааны төв зэрэг газруудаас авч болох аж.
Эл өдөр бурхан Будда эхээс мэндэлж, бурхны хутгийг олж, мөн хорвоогоос буцсан гурван үйл давхацдаг тул Бурхан багшийн дүйчин өдөр хэмээн нэрлэдэг билээ.