Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 421-р хорих ангид өчигдөр “Нээлттэй хаалга” өдөрлөг боллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 421-р хорих ангид өчигдөр “Нээлттэй хаалга” өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгөөр хүмүүжигчид барилга, бүтээн байгуулалтын салбарт хийсэн ажлынхаа хөлсийг гэр бүлийнхэндээ өгсөн байна.
Мөн хүмүүжигчдийг хэрхэн нийгэмшиж байгаа, ажил мэргэжилд хэрхэн шамдан суралцаж байгаа талаар нээлттэй танилцуулжээ.