“Cansat”-ийн анхдугаар тэмцээн өнөөдөр Яармагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд оролцогчид лаазны хэмжээний хиймэл дагуулыг хөөргөсөн байна. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрээр “Энэ бол манай улс 2016 онд өөрийн хиймэл дагуултай болох бэлтгэлээ эхэлж байгаа хэрэг юм” хэмээ хэллээ.

















