
Өнөөдөр яармагт “Cansat”-ийн анхдугаар тэмцээн буюу нисэх загварын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Нисэх загварын клубт гишүүнээр элсчээ. Тэрээр "Нисэх загварынхан онгоцоо жолоодож, хиймэл дагуул тээвэрлэх пуужингуудаа хөөргөж, дагуулууд мэдээгээ дамжуулж Яармагийн дэнж бужигнав" жиргэжээ. Мөн иргэдэд "Залуусын техник сэтгэлгээ, зохион бүтээх хүсэл эрмэлзлийг тууштай дэмжицгээе" гэж уриалсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)