зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Завхан аймгийн Их-Уул сум улсын онцгой бүс болж, Хангай нуруу цаазын тавцанд ирлээ

2013-5-20
0
ЖИРГЭХ
Адуунд явснаас арын уулын модыг шудсан дээр”, “Хонинд явснаас хойд уулын модыг хядсан дээр” гэж ярьдаг Завхан аймгийн Их-Уул гэж сумаар ороод гарлаа.
  98d7190e9623fe5dbig “Адуунд явснаас арын уулын модыг шудсан дээр”, “Хонинд явснаас хойд уулын модыг хядсан дээр” гэж ярьдаг Завхан аймгийн Их-Уул гэж сумаар ороод гарлаа. Төв зам дагасан нүсэр том сум аж. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөдөө мал малладаг бүх өрхүүд нь сумын төвдөө өвөлжөөд барахгүй зусдаг болж. Ингэх шалтгаан байгаа гэнэ. Энэ сумынхан сүүлийн арван жил Хангай нурууны салбар болох Тарвагатайн нурууны модыг өөрсдийнх нь хэлдэгээр “шудаж бас хядаж” амьдардаг болсноос сумын төв нь өргөжин тэлж хөдөө нь эзгүйрчээ. Бас энэ сумынхан малчидаа “тэнэг мангар, зах зээлийн мэдрэмжгүй”-гээр нь цоллон дууддаг гэх яриа ч чихний үзүүрт сонсогдлоо. Учир нь мал маллаж байхаар мод унагаж дүнз бэлтгэсэн нь хамаагүй ашигтай ажил бололтой.
    Сумын төвийн урд ууланд байдаг мөргөлдөж буй хоёр бухын бүдэгхэн дүрс энэ нутгийг малаараа баян байсныг илтгэнэ. Цагтаа нэгдлийн дарга нь хөдөлмөрийн баатар болж малаараа улсдаа толгой цохиж явсан түүхтэй аж. Харин одоо малаараа биш мод бэлтгэж байгалийг сүйтгэж байгаагаараа Монголдоо тэргүүлэх хэмжээнд хүрчээ.
   Их-Уул суманд одоо зөвшөөрөлтэй зөвшөөрөөлгүй 40 гаруй рамм (мод бэлтгэж дүнз, банз хийдэг) ажилладаг гэнэ. Сумын төвийн зарим хурган дарга нь хоёр гурван ч раммтай аж. Их-Уул сумаас зүүн тийшээ 30 гаруй км-т орших Хөвсгөл аймгийн Жаргал суманд бас 20  орчим рамм ажилладаг. Их-Уул сумаас баруун тийш 40 км-ын зайтай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 гаруй рамм ажилладаг гэж энэ нутгийнхан баяртайгаар хуучилж байна. Өөрөөр хэлбэл энэхүү залгаа гурван суманд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 орчим рамм цаг наргүй ажилладаг бололтой юм. Тэд модоо Улаанбаатар луу хулгайгаар зөөнө. Бас Баянхонгор, Архангай зэрэг мод багатай газар дүнз,  банз болгон ачсаар иржээ. Баянхонгорын зарим зэлүүд даваа одоо төв зам шиг болсон. Их-уулчууд мод зөөсөөр байгаад гэж тайлбарласан нутгийн нэгэн залуугийн баавартай үг олон зүйлийг бодогдуулна. 

  98d7190e9623fe5dbig Энэ гурван сум модоо Хангай нурууны салбар болох Тарвагатайн нуруунаас авдаг гэнэ. Одоо энэ нуруунд мод аваагүй жалга гэж байхгүй болсон тэр ч бүү хэл зарим жалгын мод дууссан аж. Хэдэн жилийн өмнө Тарвагатай нурууны нэг хэсэг газар шатсан нь рамм ажиллуулах зөвшөөрөл өгөх эх сурвалж болжээ. Тэд ойг цэвэрлэх гэж сайхан нэрээр рамм ажилуулах зөвшөөрөл авдаг аж. Тэгээд яг үнэндээ бол юун ой цэвэрлэх сайхан нойтон модыг хайр найргүй унагах болжээ. Хамгийн сонирхолтой нь Хангай нуруу дархан цаазтай газар. Тэгсэн мөртлөө дарга цэрэг, ах дүү хамаатан садангүй хуйвалдсаар энэ нуруу дуусах хувьтай болсон байх юм. Тэдний энэ хуйвалдаанд УИХ-ын гишүүд нь ч оролцдог сурагтай. Учир нь раммнуудыг хаах гэхээр ард түмний амьдрал хэцүүднэ гэж хамгаалсаар халгаадаггүй өдийг хүрчээ. Тэгээд сонгууль болохоор раммыг чинь хаалгаагүй шүү гээд уулздаг жишээг мэднэ гэж энэ нутгийн нэгэн ахимаг эр хуучиллаа.

    Газар нутгаа хамгаалах ёстой малчид өөрсдөө раммчингууд, банзчингууд болжээ. Тэд малаа орхиж бас өөрсдийн эцэг өвгөдөөс үлдээсэн газар нутгийн модыг хядахад оролцож эхэлсэн байна. Манай жалгаас мод ав, унагаж өгье, хариуд нь банз өг гэж наймаа эхлээд мөнгө болж төгсдөг гэнэ. Бас Их-Уулын модчингууд өвөл бүх малчдыг оторт явсан байхад нь хөдөөгүүр яваад уулын модыг унагаад хаячихдаг гэнэ. Тэгээд хавар зун авахдаа энэ чинь унаангуул мод шүү дээ гэж хэлээд л аччихдаг сайхан арга зуршилд сайтар суралцаж.

Их-Уул сумын төвд ирэхэд ачааны машинууд зай завсаргүй хөвөрнө. Өмнөговийн Оюутолгой, Тавантолгой байрладаг сумууд тус бүртээ 200-гаад “Ланд”-тай гэж бахархдаг бол энэ суманд мод ачих зориулалттай машин лав 200 дөхнө өө.  Тиймээс гайхах сэтгэл төрөхгүй байхын аргагүй. Сумын төвийг өдөртөө асар их хөл хөдөлгөөн ихтэйг асуувал гуанзны эгч харин ч нам гүмхэн байдаг. Манай сумын шөнийг үзээрэй гэж гайхуулав. Учрыг лавлаад асуувал энэ сумынхан орой болохоор л ажилдаа гардаг гэнэ. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг тал тал тийшээ хөвөрдөг бололтой. Орой болохоор л өнөөх олон ачааны машинууд Идэрийн голыг гараад цувраад алга болдог гэнэ. Шөнөдөө хулгайн модоо ачиж оруулах гэж тэр. Харин үлдсэн эрчүүд нь шөнөжин раммаа ажиллуулаад өдөр нь амарцгаадаг аж. Ингэж Их-Уул суманд өдөр шөнө солигдоод арван жилийг үджээ.

    98d7190e9623fe5dbigАймшигтай осолууд ч гарч байж. Тэгсхийгээд сум даяараа “аюулгүй ажиллана шүү” гэж ярьцгаагаад өнгөрдөг гэнэ. Нэг бус удаа шалгалтууд ирдэг байж. Зарим раммыг нь лацдаж ломбодоод ч нэмэргүй. Аргалаад л өнгөрдөг гэнэ. Энэ бүхний эцэст Тарвагатай нуруу гэж Монголын модны нөөц болсон сайхан газар нэг сумынхны гараар хойдохоо уншуулж байна. Гэтэл жил бүрийн хавар мод тарих гэж улс даяараа сүйд болох. Модыг сүйд хийж байгаа сумынхныг өөгшүүлээд өөрсдөө мод тарина гэж хөөрцөглөх дэндүү гунигтай санагдана.
    Монголын ойн гол нөөц болсон Тарвагатай нуруу ингэж сүйрч байхад Монголын ногоон хөгжлийг ярьсан сайд С.Оюун юу хийж байна вэ? Тэр бас л ойг цэвэрлүүлэх нэрээр рамм ажиллуулах юм яриад сууж байна. Уг нь ИЗНН бол байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг гол бодлогоо болгодог цорын ганц нам. Энэ үзэл баримтлалыг нь хүндэтгэж даргад нь БО-ны салбарыг хариуцуулж бүр ногоон хөгжлийн яам гэж нэртэй болгосон. Гэтэл тэд нүдэн дээр нь байгалийг сүйтгэж байгаа сумынхантай тэмцэх нь байтугай газар дээр нь ч очиж ажиллаагүй гэнэ. Нөгөө байгаль орчныг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хаана байна. Нэг нь ч сураггүй. Тэд уул уурхайнхантай л ярьж мөнгө олох гэж зүтгэдэг болохоос биш жинхэнэ байгалийг хамгаалах зорилгогүй гэдэг нь энэ ганц жишээнээс харагдана. Шударга ёс ярьдаг хуулийнхан ч энэ сумыг анхаардаггүй аж.

    Хэдэн жилийн өмнө Сэлэнгийн нэг сум ой ингэж сүйтгээд болохоо байхаар нь нилээд өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байж цөөнгүй хүнд эрүүгийн хэрэг үүсгэснээр намжсан юм. Одоо Их-Уул суманд тийм арга хэрэглэхгүй бол хөлжөөд баяжаад ганц нэг шалгалт явуулдаг газрыг инээгээд өнгөрөөдөг болжээ. Тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчин, хэвлэл мэдээлэл зэрэг олон байгууллагын төлөөлөлтэй өргөн хүрээтэй ажиллагаа явуулж цөөнгүй хүний дээлийг нөмөрүүлж байж Их-Уулчуудын раммны асуудлыг шийдвэрлэхгүй бол өөрөөр чадахгүй хэмжээнд хүрчээ.

   УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн мэдээлж байгаагаар бол өнөөдрийн байдлаар модоо сүйтгээд байвал таван жилийн дараа гэхэд найман аймаг модгүй болох аж. Энэ жагсаалтыг Завхан, Булган, Төв аймгууд тэргүүлдэг. Уг нь Монголын газар нутгийн ердөө 11 хувийг л ойн сан бүрдүүлдэг.  Ийм багахан газар луугаа шөнө болгон хулгайч шиг гэтдэг хүмүүстэйгээ төрийн хуулиар ярихгүй бол Хангай нуруу цаазын тавцанд очиж байна.

Б.Батсүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Soko (202.21.106.103)
    Iim het hoorogdson material gargah gjdee chinii naad bichsen yum n chn hedii zov sedviig hondoj bgaach het nurshsan ontsogoo buruu harsan deerees n gants ch unen zov barimt alga setguulzuin zara him bol unen boditoi bha setguulchin zarchim bol olon niitiin sanaa bodol ug heliig shuud eh survaljaa bolgohgui bh bdg getel buh barimt nutgiin hunii helseneer yarij bgaagr geh met bh shg. Ern bol ta nar shg iim hudalaa medeelel ogch olon niiitiin sanaa bodliig hoorogduldeg humuus mongoliin setguulzuig ungaj bgaa bhgui yu.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • үнэн (182.160.37.90)
    энэ одоо юу вэ? би завханы их уулын унаган хүүхэд. хаха ийм давсалсан мэдээлэл бичиж байхдаа ичээсэй. Яг одоогийн байдлаар буюу 2014 оны 9 сарын 9-ны байдлаар ажиллаж байгаа рамм нь 5-6 ширхэг л байгаа. Байгаль орчины яамнаас шалгалтууд ирээд ажиллаж болно гэсэн Мягмарбат, Нарантуяагийн раммд зөвшөөрөл өгсөн. Тэгсэн одоо тэр зөвшөөрөл нь юу ч биш болж хувирсан. Ямар аж ахуй нэгжгүй хувийн баян иргэн Ловон, Цагааны рамм л ажиллаж байна. Яагаад зөвшөөрөл авсан рамм нь ажиллахгүй огт зөвшөөрөлгүй раммнууд ажиллаад байна вэ? гэвэл энгийн. Энэ бол авилгал. Завхан аймгийн ИТХ-д Их уулаас Түвшинжаргал гэдэг нөхөр сонгогдсон. Тэгээд сумын засаг даргаар Баясаа гэдэг ах нь сонгогдоод ах дүү хоёр нийлж байгалийг хамгаалж байгаа нэртэй өөрт нь дольгонодог, өөрт нь авилгал нь өгдөг хүмүүсийн раммыг дэмжиж бусдыг нь хааж боож байна. Уулыг модыг өдөр шөнөгүй хяргадаг гэвэл авилгал авсан бас өгсөн хүмүүс л нийлж идэж ууж байгаа байх. Хуулийг гууль болгож ахан дүүсээрээ нийлж идэж байгаа хүмүүсийг зохих байгууллага нь шалгавал таарна. Уг нь модны үйл ажилллагаа явуулах гэж байгаа иргэд зохих тусгай зөвшөөрөлийг аваад явуулах ёстой. Тэгтэл тийм юм огт алга. Мөнгөтэй л бол бүх зүйл болдог болж дээ . Байгаль орчны яамнаас ч даруйхан шалгалт хийж хууль бус раммнуудыг хааамаар юмаа. Авилгал авч бас өгч байгаа хүмүүсээ " Үр хүүхэд чинь үйлийн чинь үүрнэ гэдгийг" яагаад мэддэггүй юм бэ?
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    Энд маш чухал зүйлийг бичжээ. Үнэхээр дуугарахгүй байж болохгүйгээр барахгүй нэн тэргүүний ноцтой тулгарсан гамшиг гэж үүнийг хэлнэ. Завханы хангайн бүсэд Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул сумдууд голлох төлөөлөгч нь болдог. Учир нь энд хойд Хангайн нурууны ихэнх хэсэг нь багтдаг. Манай орны ихэнх уул нуруу тэр тусмаа Хангайн нуруу хойноо модтой учир модны нөөцийн дийлэнх хэсэг нь энд байдаг. Социализмын үед чухам энэ нөөцийг түшиглэж Тосонцэнгэлд мод боловсруулах үйлдвэр байгуулж, тус үйлдвэр өөрийн аймгаас гадна баруун таван аймгийг хагас боловсруулсан модон бүтээгдэхүүн дүнз, банзаар хангах төлөвлөгөөтэй ажилладаг байжээ. Тэр цагаас мод устгах өргөн хүрээтэй ажил эхэлжээ. Модны мазууд өдөр шөнөгүй цувж тус аварга үйлдвэр зүгээр л модоор гараа угааж байж. бүхэл бүтэн уулын арын модыг хүний урманд зулзага ч үлдээхгүй халзлан унагасан байдаг. Хэмжилтэнд орж төлөвлөгөөгөөр батлагдсан л бол өнгөрөө. Ийм уулнууд Тосонцэнгэл, Их-Уул сумдад мөн олон бий дээ. Баталгаа хэрэгтэй бол зүгээр л газар дээр нь очоод 30-50 жил болж байгаа хөгшин хожуулаар дүүрсэн уулын арын зургийг цуглуулж авахад л хангалттай. Тэр үед нутгийнхан хэчнээн халаглаад нам засгийн ажлыг яаж ч чаддаггүй байжээ. 2 дахь том давлагаа 2000-аад оноос эхэлсэн. Улсын хэмжээгээр модны хуулийг чангалан модны хулгайтай өргөнөөр хатуу тэмцэж эхэлсэн цаг үеэр уулын мод ихээр устах болсон нь харин тайлбарлахад нэлээд ухаан шаардагдах оньсого юм. Тарвагатай нуруу их хэмжээгээр шатсан нь ч энэ байдалд ташуур нэмсэн юм. Энэ үед уулын жимсийг түүж мөнгө болгох ухаанд дөнгөж суралцаад байсан дээрх сумдын иргэд хөгшин залуу, эр эм ялгахгүйгээр ханцуй шамлан мод руу дайрлаа. Тэд мод цэвэрлэх нэрээр зүгээр л нойтон мод шудаж эхэлсэн. Тэд хуулийг аргалдаг байлаа гэхэд үр хойч, үндэс угсаагаа ч бодсонгүй, үйлийн үр байдгийг ч ор тас мартсан юм. Хэдэн сорьт /дүнз болгоход бэлдсэн гуалин/ байгаа, тэрнийгээ хэр тааруу үнээр өгч болох тухай зүгээр л нэг маань уншиж, эрхи эргүүлээд явж байх ёстой хөгшин чавганц хэнэг ч үгүй яриад зогсож байсан гээд бод доо. Энэ нутгийн иргэдийн ариун цагаан сэтгэл бие махбодтойгоо улаан мөнгөний өмнө арчаагүйгээр сөхөрсөн нь энэ юм. Ийм хүмүүсийг иргэн хүн гэхүү. Бас болоогүй ээ, тэр үеийн улс төрч эрхмүүд, модны асуудал эрхэлсэн аймаг сумын удирдлага, сумын ой хамгаалагч нар ч энэ хэрэгт тэргүүн зэрэгт холбогдоно. Сумын ойн хамгаал***** хариуцсан нөхөр нь өөрөө хувьдаа рам байгуулж түүгээр зогсохгүй хүмүүсийн бэлдсэн модыг засгийн нэрээр хураан хот руу ачуулж баяжихаа бас умартсангүй. Одоогийн УИХ-ын гишүүн Санжмятавын ойрын хамаатан аймгийн модны зөвшөөрөл хариуцсан нөхөр зөвшөөрөл гэгч цаасыг танил тал, хамаатан садан, мөнгөтэй нөхдүүдэд худалдан тараасан байж болзошгүй дуулддаг. Тэд нь мэдээж авилгат төлсөн мөнгө дээрээ нэмээд ашиг олохын тулд сэтгэл шулуудан нойтон модыг зориглон шуддаг байсан биз. 100 н тонны даацтай, авс чиргүүлтэй хятад шалаанзууд баруун аймаг руу ачаа хүргээд буцахдаа чухам энэ сумдаас л модыг хуурай нойтон ялгалгүй ачиж зөөсөөр олон он болж байна. Тосонцэнгэл, Их-Уулчууд хийсэн үйлийн үрээ эдэлж үйл лай гэгчийг нүдээрээ үзэж байгаа дуулддаг. Модоо ачиж яваад машинтайгаа онхолдож хуйгаараа сүйрэх, залуус нь цэл залуугаараа зуурдаар явах зэрэг бол мөнгөний төлөө сүнсээ худалдсан эдгээр нутгийнхны шулуудсан иргэдэд ядаж сэрэмжлүүлэг ч болдоггүй гээд бодохоор хүн гэгч үнэхээр араатнаас ч дор ийм л амьтан аж. Хэрэв модоо хамгаалъя, ирээдүйгээ аваръя гэж уриалаад байгаа юм бол ядаж ойн бүсийнхээ бодит байдлыг эзний ёсоор хянаж энд ямар нэг дорвитой ажиллагаа явуулах цаг болсоон төр засаг минь.
    2013 оны 07 сарын 14 | Хариулах
  • сэдбазар (202.55.191.35)
    энэ мэдээлэл дүндүү давсалсан худал зүйл байна. би өөрөө энэ сумын унган иргэн байна. рамм ажилах нь ажилдаг гэхдээ 40 гэдэг чинь дэндүү худал зүйл байна. дээд тал нь 12 рамм ажилж байсан юм. модоо ганцхан манай сумынхан тайраад зөөгөөд байгаа юм биш шүү дээ хөвсгөлийн жаргал, архангайн цахир гээд сумуудаас бас зөөдөг тээд ч бид 2002 онд шатсан ойгоо цэвэрлэж нилээдгүй хэсэг нь цэвэрдэж байгаа, цаг хугацааны явцад хэнд ч хэрэггүй өмөх болох эд шүү дээ? эрхэм батсүх таньд мод тайрж зөөдөг сумынханыгаа өмөөрөх гэсэн биш дэндүү бүр дэндүү давсалсан мэдээлэл тавьсанд гомдоод ийм сэтгэгдэл бичлээ гүнээ уучлаарай. тэгээд ч энэ жилээс бараг мод хийлгээгүй байгаа шүү дээ. дэндүү туйлширсан байна гэж хэлэх байна. надаас нотолгоо нэхэх юм бол би зурагаар баримтжуулааад та бүхэнд үзүүлж болно шүү. манай сум модтой, булагтай, устай сайхан хангай хэвээрээ байгаа. гэхдээ рамм зогооно гэдэг санааг чинь дэмжиж байна.... нотолгоо хүсвэл үзүүлхэд бэлэн байна.
    2013 оны 06 сарын 26 | Хариулах
  • batnasan (121.56.213.166)
    энэ арай дэнднээ бүх зүйлийг зогсоох хэрэгтэй байна сайд Оюунаа
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    энэ арай дутуу бичсэн байна. бодит байдал бол шнэхээр аймаар шүү дээ. бүх уул нь модгүй болоод халцарсан. бүх булаг шанд ширгэсэн. Монголын төр нүдтэй бол хариуцлага ярих цаг болсон
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • zovhin (103.9.90.253)
    Ene arai dendsen asuudal ymaa. Bainga l heleed yriad yvdag tsoon baidag ch baigal suitgegchid ni denduu olon. Odoo yaraltai ontsogoi arga hemjee avahgui bol bolohoo baisan gazar baigaa ymaa. Bodit baidag deeree deer bichsenees ch doloon dor baidag ym daa.
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (202.131.225.197)
    Bi ene nutgiin hun l dee.end yag uneniig bichsen ba.Arai l denduu yostoi haramsmaar yum bolj baigaa.Heden hunii halaas khangaiin nuruunii modoor tuntiiseer baigaa.Olon udaa songogdson Oyunhorol gishuun ta yu heleh bol ene talaar...
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.34.59)
    Hatsan heden uniang l bna sh deee. Uuland hog bolj baihaar hen neg ni ashiglaj baisan ni deergyi u. Uniang chini oorooo tyimriin golomt boldog, yns nuram bolood l salhind hiisne biz hen neg ni zyi zohostoi ashiglah ni zov shyydee. Uuliin mod unagaagaad baatar bolj baisan tsag sayhan tegvel odooo uniang avaad gemten boldog tsag bolj deee.
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • fdsa (202.55.183.171)
    nutgiin irged darga nar ni uursduu im setgelgui yum chn yahav dee huurhii
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    hetrvvlsen bailgvi dee. vnen bol ch heleh vg algaa. haana baian ter oyun said ni
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Zochin (122.201.18.23)
    Ene huduuniihend bas ih uchir bnaa
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 31 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 31 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 54 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 22 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК