
“Эрдэнэс-Тавантолгой” компани олборлолтоо эхэлсэнтэй зэрэгцээд Цагаан хаданд экспортын нүүрсийг буулгаж, ачдаг байсан дамжлагыг үгүй болгосноор тээвэрлэлтийн зардал хямдарч, Хятадад нийлүүлж байгаа нүүрсний үнэ долоон ам.доллараар өсч байгаа юм байна. Ингэснээр “Чалько”-д нийлүүлэх “хар алт"-ны олборлолт ашиг авчрахгүй ч алдагдалгүй болж байгаа юм. Иймэрхүү байдлаар “Чалько’’-гийн 186 сая ам.долларын өрийг барагдуулсны дараа зүүн Цанхид олборлолт явуулах оператор компанийг сонгон шалгаруулахдаа тэднийг дахин урих магадлалтай болох гэнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан