зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ цагийн хуримтлал: Орон сууц хөтөлбөр

2013-5-20
0
ЖИРГЭХ
Бид бүгдээрээ сайхан амьд­ралд тэмүүлсээр. Өөр өөрийн замаар, өөр өөрийн аргаар, өөр өөрийн чадлаар. Ажил хийсэн хүний ам тосд­догийг хар багаасаа сонсч өссөн ч өнөөдөр энэ үг биеллээ олж ажилтай хүн сайхан амьдралд хүрч чадаж байна уу гэвэл үнэхээр өрөөсгөл ойлголт болно.
2872_427    Бид бүгдээрээ сайхан амьд­ралд тэмүүлсээр. Өөр өөрийн замаар, өөр өөрийн аргаар, өөр өөрийн чадлаар. Ажил хийсэн хүний ам тосд­догийг хар багаасаа сонсч өссөн ч өнөөдөр энэ үг биеллээ олж ажилтай хүн сайхан амьдралд хүрч чадаж байна уу гэвэл үнэхээр өрөөсгөл ойлголт болно. Цөөхөн хүн амжилтад хүрсэн хэдий ч нийт олонхийн хувьд шал  өөр байгаа юм. Учир нь миний сайхан амьдрах нь ганцхан надаас хамаарах зүйл биш. Хамаатнууд, найзууд, хөршүүд сайхан амьдарч байж сая миний сайхан амьдрах нөхцөл бүрэлддэг байна. Үүнийг Монголбанкнаас томъёоллоо.
Өдөр бүр ажиллаж, сар бүр цалин авч байгаа ч иргэд мөнгөтэй болж чадахгүй байна. Хувцас эдлэл, зугаа цэнгэл, хоол хүнсний төлбөр, тооцоонд бага багаар өссөөр дараагийн цалин хүрэхэд өр тавьчихсан байх нь нийтлэг. Хүн бүр мөнгөө хураая гэж боддог ч гэнэтийн асуудалд үрчих нь бий. Ер нь хүнийг мөнгө цуглуулах ажилд сургах тийм ч амар биш. Аав нь хэлж, ээж нь зэмлэж, ах дүүс нь зөвлөөд ч мөнгөө хураахад суралцсан хүн цөөхөн.
Харин үүнийг шийд­вэр­лэх аргыг Монгол­банкныхан ол­жээ. Бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл эхлүүлэхээр зэхэж байна.
Өнгөрсөн хугацаанд жилийн зургаан хувийн хүүтэй зээл шуугиантай эхэлж, дуулиантай өрнөөд, өнөөдөр нам жим болж гацсан. Тэгвэл Монголбанкны зээл нь 7-9 хувийн хүүтэй байх ба “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс олон талаар ялгаатай. Юун түрүүн анх удаа байр авч байгаа, 55 ам.метр  хүртэлх талбайтай, ашиглалтад орсон орон сууцанд 50 сая төгрөг хүртэлх зээл олгоно гэх шаардлага тавихгүй бололтой. Энэ нь байртай болохыг хүссэн бүх иргэнд хамааралтайг илтгэнэ. Ийнхүү мэдээлэл түгээхээр орон сууц руу хошуурч маш олон хүн хаана, хэзээ, яаж гэсэн асуултаар мэргэжлийн хүмүүсийг булах биз. Товчхон хэлэхэд энэ нь байр худалдан авах шаардлага хангасан хүн бүрт олгож болох 20 жилийн хугацаатай зээл юм. Үүний тулд та ажил хийдэг, тогтвортой орлоготой байх ёстой. Мөн сонгосон байрны тань үнийг 20 жил төлөхөөр хуваасан хэмжээ нь тухайн өрхийн нэг сард олох орлогын 50 хувиас давах учиргүй. Ийм шаардлага хангаж байгаа тохиолдолд та Монголбанкнаас баталсан банкуудаас аль нэгийг нь сонгон зээл авах боломжтой. Байрандаа орсон оршин суугч та сар бүр зээлээ эргэн төлөх ёстой.  Энэ нь таны шинэ цагийн хуримтлал юм.  
Зээлтэй хүн ядаж л баасан гарагт найзуудтайгаа уулздаг байснаа больж, болихгүй юм гэхэд цөөрч, цөөрөхдөө аль болох бага мөнгө зарцуулах нь. Мөн ажилдаа албан тушаал ахиж, цалингаа нэмүүлэх эрмэлзлэл ихэснэ. Ядаж л дургүй хүрсэн үедээ ажлаа хаяад өөр газарт шинээр орчихдог явдал зогсох юм. Учир нь, моргейжийн эргэн төлөлтөө цалингаасаа хийх ёстой. Энэ мэтээр моргейжийн зээл хэрэгжиж эхэлснээр гэр хороолол цөөрч, хот төлөвлөлт сайжирч, орон сууцтай монгол иргэн нэмэгдэж, бүх нийтээрээ сайхан амьдрах нөхцөл сая бүрдэнэ.
Монгол орны хөгжлийн нэгэн чухал зорилт нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх явдал. Үүний тулд гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дун­даж давхрагын иргэдийг хуримтлалтай болгох, инф­ляцыг нам төвшинд тогт­вортой барих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, орон сууц нийлүүлэх, ипотекийн зээлийг нэмэх зэрэг олон шатны ажил хэрэгжих ёстой. Монголбанкнаас голлон анхаарч буй асуудал нь дундаж давхаргын иргэдийг хуримтлалжуулах. Энэ ажлыг дээр өгүүлсэн орон сууцтай болгох замаар шийдэхээр өнгөр­сөн хагас жилийн хуга­цаанд боловсруулан, ажил­лажээ. Өөрөөр хэлбэл урд нь хуримтлалыг мөнгөөр төсөөл­дөг байсан бол одоо орон сууцаар ойлгох цаг ирээд байна. Монгол Улсын хүн ам, орон сууцны хамгийн сүүлд хийсэн тооллогоор 750 мянган өрхийн ердөө 30 мянга нь орон сууцанд, бусад нь гэр, байшинд суудаг гэсэн  судалгаа гарсан байдаг.  Тэгвэл бусад 720 мянган өрхийг орон сууцтай болгох зах зээл, боломж юу билээ.  Үүнийг ч Монголбанк тооцоолж үзжээ. Яг одоо арилжааны банкаар дамжуулж барилгын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож буй нь өнөөх зах зээлд нөлөөлөх гэсэн алхам юм. Орон сууц барих ажлын зээлийг нээлттэй олгож, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэнэ. Товчхондоо, эзнээ хүлээсэн шинэ орон сууцны давалгаа эхэлж байна.
Өнгөрсөн жилээс эхэлсэн “100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр” буюу иргэ­дийн дунд “жилийн зур­гаан хувийн хүүтэй орон сууц” нэрээрээ танигдсан хө­төл­бөрийг Монголбанкны мор­­гей­жийн зээлтэй харь­цуулж бодох хүн гарч мэдэх юм. Олон талаар ялгаатайг мэргэжилтнүүд хэлж бай­на. Юун түрүүн зээлийн сан­хүү­гийн эх үүсвэрийг Зас­гийн газраас баталгаатай шийдвэрлэжээ. Хоёрдугаарт, хүү нь жилд 7-9 хувь/8+, 8-/ болгож тогтоосон нь ялгаатай. Гуравдугаарт, зорилтот бүл­гийг бус бүх нийтийг орон сууцжуулахад чиглэгдсэн. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөр анх удаа байр авч буй, 55 ам.метр талбайгаас ихгүй орон сууцыг 50 сая төгрөгийн зээлээр авна гэж заасан байсан. Харин энэ удаад эхний ээлжинд 80 ам.метр талбай хүртэлх орон сууц авч болох нь.   Цаашдаа тухайн өрх, иргэний сарын орлого л хүрч байвал хэдэн ч ам.метр орон сууц авч болох аж. Өөрөөр хэлбэл  зээлийн шаардлага хангах хэмжээндээ таарах байрыг та сонго гэж Монголбанкнаас мэдэгдэж байна.
АНУ-ын эдийн засгийн их хямрал орон сууцны моргейжээс үүдэлтэй байсныг санаж буй хүн олон. Харин мэргэжилтнүүд үүний хариуд дараахь мэдээллийг өглөө. Энэ төрлийн зээлийн хэмжээ ДНБ-ий талаас илүү гарч ирсэн тохиолдолд анхааралтай ажиглах хэрэгтэй гэнэ. Тиймээс манай улсад нийт зээл гурван их наяд төгрөг хүртэл айх зүйлгүй ажлаа хийж болох аж. АНУ-д нүүрлэсэн их хямралын шалтгаан нь зээлийн хэмжээ ДНБ-ий 70 хувьдаа хүрчихсэн байснаас үүдсэн гэнэ. Нөгөө талаас моргейжийн чанаргүй зээл гарах эрсдлийг ч бид тодруулсан юм. Худалдан авч буй байрандаа орчихоод зээлээ төлж чадахгүйд хүрвэл орон сууцнаасаа гарах ёстой. Гэвч ийм төрлийн эрсдэл тийм ч их гардаггүй аж. Ямар ч шалтгаантай байлаа гэсэн нэгэнт амьдарч эхэлсэн байраа орхихыг иргэд хүсдэггүй. Харин ч асуудлыг яаж ийгээд шийдвэрлэж, төл­бө­рөө барагдуулдаг бай­на. Тиймээс хагас жил боловс­руулсан хөтөлбөртөө Монголбанкныхан итгэл дүү­рэн суугаа юм. Явцын дунд асуу­дал гарах нь мэдээж, түүнийг цаг тухайд нь засна гэдгээ ч хэллээ. Барилгын улирал эхэлчихсэн энэ үед шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр яарч буйгаа ч дуулгасан юм. Ажилтай, цалинтай иргэд ээ, шинэ орон сууцнуудтай тайван танилцаад, 20 жил төлөх зээл буюу хуримтлалаа зөв сонгоод, байрандаа ороорой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • enhee (202.179.20.231)
    ih saihan medee baina amjilttai heregjih boltugai
    2013 оны 05 сарын 21 | Хариулах
  • mn (202.126.89.197)
    Saihan medee bna
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.8.114)
    амжилльай хэрэгжээсэй. залуус бид ардаа санаа зоволгүй санаа амар сайхан амьдрах юм сан
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та (49.0.168.139)
    Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та яараарай 99084140, 99970779 , 70114140
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та (49.0.168.139)
    Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та яараарай 99084140, 99970779 , 70114140
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та (49.0.168.139)
    Бизнес төслийн сургалт 5.22нд эхлэн гэж байна. Та яараарай 99084140, 99970779 , 70114140
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Заяа (122.201.18.28)
    Ээ дээ мен сайхан мэдээ байнй хурдан хэрэгжvvлээрэй Золоо Жавхаа Шугар 3-аа. Эниийг л ажил хэрэг болгоодохвол юун Америк вэ? Монголчуудаа
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 47 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 48 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    10 цаг 3 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    10 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 39 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК