ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр "Хөх хот- Дархан хэл” яруу найргийн наадам олон насны ангиллаа боллоо. Найм дахь жилдээ зохион байгуулагдсан энэ наадамд цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, монгол хэл анхлан сурч буй хүүхдүүдийн дунд уран уншлагын тэмцээн болжээ. Харин ахлах анги болон их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн бичсэн шүлгийг уншиж өрсөлдсөн байна. Уран тод уншлагын тэмцээнд Улаанцав, Ордос, Баяннуур, Баяннуур, Алшаа, Шилийнгол, Хөх хотын 58 сургуулийн нийт 260 сурагч оролцсон нь өмнөх жилүүдээс нэмэгдсэн тоо юм.
Тэмцээний шүүгчээр яруу найрагч, соёлын зүтгэлтэн, Улаанхад хотын Соёл урлагийн холбооны тэргүүн Л.Одцороос ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнд баг ажилласан байна. "Хөх хот- Дархан хэл” яруу найргийн наадам нь “Хэлний дархлаа гол болж, хүний дархлаа зул болтугай” гэсэн сонирхолтой уриатай аж. Тэмцээний ялагчдын шагналыг 6-р сарын хоёрны өдөр Хөх хотноо гардуулах юм байна.