Улсын Филармоний Морин хуурын чуулгын удирдаач МУСТА Дэлгэрсайханы Түвшинсайхан "Аниргүйн хөгжим" нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Улсын Филармоний концертын танхимд энэ сарын 24-ний 19.00 цагаас ганцхан удаа болох уг тоглолтын бэлтгэл ажил хэдийнэ хийгдэж эхэлжээ. Тоглолтоороо барьж буй түүний бэлэг бол гайхамшиг аялгууг сэтгэлд хүртэл мэдрүүлэхээс гадна такс байхгүй гэдгээрээ онцлог юм.

