
5 сартай хүүхдийг эцэг нь хадаастай модоор цохиж биед нь гэмтэл учруулсан хэрэг гарсан. Эл хэрэг бусдын бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж алахыг завдсан гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91/2-т зааснаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Мөн Хөвсгөл аймагт 15 настай хүүхдийн эрхийг зөрчиж хууль бусаар хорьж тарчлаан зовоосон гэмт хэрэгт эгч дүү Д нарт Эрүүгийн хуулийн 100-р зүйл тарчлаах, 109-р зүйл 109.2.3-т хүнийг хууль бусаар хорих гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)