
Тус компанийн ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан боловч удирдлагууд нь анхаарал хандуулахгүй байгаа гэлээ. “Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин Оюу толгойн ажиллагсадтай харьцуулах маш бага тул яаралтай нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монгол ажилчид 40 хоног ажиллаад ойролцоогоор 800 000 төгрөгийн цалин авдаг аж. Тэд өдөрт 4000-5000 баррель түүхий газрын тос БНХАУ-ын зүг гаргадаг байна.
Сэтгэгдэл (1)