Хэдхэн хоногийн өмнө 8 настай охиныг гэртээ орох үед нь орцонд нь хүчиндсэн хэрэг гарсан.

Хэдхэн хоногийн өмнө 8 настай охиныг гэртээ орох үед нь орцонд нь хүчиндсэн хэрэг гарсан. Тэгвэл Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн У гэртээ орохоор цахилгаан шатанд явж байхад нь хүчиндэх гэж дайрчээ. Түүнийг цахилгаан шатанд ороход үл таних этгээд үснээс нь дарж унаган хоолойг нь боож шатны хонгил руу чирэн хүчиндэхийг завдсан байна. Энэ үед цагдаагийн алба хаагчид ойр явж байгаад хэрэгтэнг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Хэргийг үйлдэж байсан этгээд согтуу байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
24tsag.mn