"Шилмэл загвар" загварын агентлаг, Монголын дизайнеруудын холбоо
хамтран "Хаврын гоёл-2013" наадмыг энэ сарын 23-нд буюу нөгөөдөр зохион
байгуулна

"Шилмэл загвар" загварын агентлаг, Монголын дизайнеруудын холбоо хамтран "Хаврын гоёл-2013" наадмыг энэ сарын 23-нд буюу нөгөөдөр зохион байгуулна. 17 дахь жилдээ зохиогдож буй уг наадамд "Урлах эрдэм", СУИС, "Монгол-Солонгос" коллеж, ШУТИС, ИЗИС болон орон нутгийн залуу дизайнерууд оролцох юм байна. Тэд хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд гала загварын шоу, тоглолт нөгөөдөр 14:00 цагт МҮЭСТО-нд болно.
Д.Ундрах /24tsag.mn/