"Тaste of UB" нэртэй дэлхийн томоохон хотуудад жил бүр уламжлал болгон явуулдаг арга хэмжээ Улаанбаатарт анх удаа зохиогдох гэж байна.

"Тaste of UB" нэртэй дэлхийн томоохон хотуудад жил бүр уламжлал болгон явуулдаг арга хэмжээ Улаанбаатарт анх удаа зохиогдох гэж байна. “Тaste of Paris”, ‘Тaste of London”, “Тaste of Chicago” гэх өдөрлөгийн тухай та сонсож байсан байх. Дэлхийд танил болсон энэ өдөрлөгөөр тухайн хотын хамгийн шилдэг ресторан, кафе, хүнс үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ үнэгүй, эсвэл хямдралтай худалддаг уламжлалтай. Монголд анх удаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээг ч энэхүү уламжлалаас нь хазайлгахгүй бөгөөд та 200-300 төрлийн хоол, амттан, зууш амтлан, өөрийн үнэлгээг өгч, тэр үнэлгээний дагуу шилдгүүдийг шалгаруулах юм байна. “Тaste of UB” өдөрлөг ирэх сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Сэтгэгдэл (2)