Морин хуурын чуулгын удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан “Аниргүйн хөгжим” нэртэй тоглолт хийхээр болжээ.

Морин хуурын чуулгын удирдаач, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан “Аниргүйн хөгжим” нэртэй тоглолт хийхээр болжээ. Улсын филармонийн концертын танхимд нөгөөдөр болох энэхүү тоглолтод Монголын дуурийн урлагийн урдаа барьдаг дуучин болох гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар болон дуучин Ч.Энхтайван, Р.Доржхорлоо, Г.Шижирболд, “Universe best songs 2010” наадмын ялагч Б.Жавхлантөгс нар оролцох юм. Түүнчлэн Ятгын дөрвөл, Морин хуурын чуулга, Хөгжим бүжгийн коллежийн хөгжимчид Д.Түвшинсайхан удирдаачийн зохиосон томоохон романсуудыг эгшиглүүлэх аж. “Аниргүй хөгжим" тоглолт ашгийн бус хандивынх гэдгээрээ онцлог болох юм. Тодруулбал, Монголоос 270 орчим лам Энэтхэгг суралцдаг бөгөөд тэдний амьдардаг орчин нөхцөл тун хүнд учраас манай бурхан шашны байгууллагууд хандив цуглууж, байр барьж өгөхөөр болсон юм байна. Тиймээс Д.Түвшинсайхан энэ ажилд туслах үүднээс тоглолт зохион байгуулж, бүх ашгаа дээрх буяны үйлсэд зориулахаар шийдсэн аж.
Д.Ундрах /24tsag.mn/