Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа
тэмдэглэсэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”
хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин
Т.Дэлгэрмөрөн нар нөгөөдөр 19.00 цагт “UB Palace”-ын концертын их
танхимд “Андгай” тоглолтоо үзэгчдэдээ дахин хүргэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард VIP хүрээнд “Мөнх хөх тэнгэр” цомгийн баяраа тэмдэглэсэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар нөгөөдөр 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд “Андгай” тоглолтоо үзэгчдэдээ дахин хүргэнэ. Ах, дүү гурав Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, “Харанга” хамтлагийн гитарчин, ая зохиогч Я.Одсүрэн, “New Star” студийн продюсер, хөгжмийн зохиолч С.Гантөр нар гээд Монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. Мөн хоёр өдөр үргэлжлэх тэдний тоглолт олон олон гэнэтийн бэлэгтэй байх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)