Засгийн газрын тэргүүнийг огцруулж чадаагүй сөрөг хүчин АТГ-т хандаад байгаа билээ.Тэд Ерөнхий сайд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт ах дүү нараа оролцуулсан гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлт, үндэслэлүүдээ сайтар тайлбарлаад, ашиг сонирхлын хуулийг зөрчсөн гэх үндэслэлд тулгуурласан олон баримтуудыг гаргаж АТГ-т өгсөн билээ. Улмаар энэ сарын 23-нд шалгах эсэх талаар эцсийн хариу өгөхийг АТГ-аас хүссэн. Тиймээс АТГ-т Ерөнхий сайдыг шалгуулах эсэх талаар сөрөг хүчнийхэнд маргааш хариуг нь өгөх юм. Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (2)