Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд "Хүнд зодуулж бэртсэн хүн байна" гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн байна. Цагдаа нарыг дуудлагаар очиход иргэн Н нь бусдад зодуулсан байдалтай хэвтэж байсан аж. Түүнийг яаралтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргээд байсан ч гэмтлээ даахгүй нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Н эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас баржээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.24tsag.mn



















































