Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн “Таван
толгойн” сургалтын төвд энэ сарын 20-25-нд хооронд явагдаж байна.

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн “Таван толгойн” сургалтын төвд энэ сарын 20-25-нд хооронд явагдаж байна. Тэмцээн байнгын бүрэлдэхүүн, хугацаат цэргийн салаа, гэрээт цэрэг, эмэгтэйчүүдийн тасгийн төрлөөр маш өрсөлдөөнтэй болж байгаа аж. Цэргийн хүний тэсвэр хатуужил, авхаалж самбаа, хурд, хүч, уян хатан чанарыг шалгасан тэмцээн. Энэ жил зэвсэгт хүчний аварга багууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдах марш тактикийн тэмцээнд зургаадугаар сарын 7-9-нд оролцоно. Хоёр жил тутам зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд зэвсэгт хүчнийхэн маань амжилтаа бататган оролцох ажээ.
24tsag.mn