Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн оролцдог "World Masters" тэмцээн
тавдугаар сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмен хотноо болно. Олон улсын жүдо
бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон зэрэглэл,
чансаа өндөр "Masters" тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа болох юм. Энэ
удаад Монголын 19 жүдоч шилдгүүдийн эгнээнд багтаж, Тюменийн татамид
өрсөлдөх эрхтэй болсон.

Жин жингийн дэлхийн шилдэг 16 бөхийн оролцдог "World Masters" тэмцээн тавдугаар сарын 25, 26-нд ОХУ-ын Тюмен хотноо болно. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон зэрэглэл, чансаа өндөр "Masters" тэмцээн энэ жил дөрөв дэх удаагаа болох юм. Энэ удаад Монголын 19 жүдоч шилдгүүдийн эгнээнд багтаж, Тюменийн татамид өрсөлдөх эрхтэй болсон.
IJF-ээс хамгийн сүүлд тавдугаар сарын 4, 5-нд болсон Бакугийн "Их дуулга"-ын дараа 6-ны өдөр дэлхийн чансааг шинэчлэн гаргасан бөгөөд тус чансаанд жин, жингийн ангилалд шилдэг 16-д бичигдсэн жүдочид "Мастерс"-т зодоглох эрхийг олгосон. Тэгвэл Монголоос уг тэмцээнд оролцохоор 19 тамирчин өнөөдөр Тюменийг зорилоо.
24tsag.mn