
Энэ талаар “Шар айраг” хамтлагийн ахлагч, тус тоглолтын зохион байгуулагчийн нэг Г.Ганхүү ярихдаа "Тус хамтлаг манайд энэ сарын 16-нд ирэх ёстой байсан. Гэвч тоглолтын хуваариа өөрчилсөн учир манайд хийх тоглолтоо хойшлууллаа. Манай тал уг нь тус хамтлагийн тоглолтыг “Буянт ухаа” цогцолборт хийхээр төлөвлөж байсан боловч нэг компани нэг жилийн хугацаагаар түрээсэлсэн байсан. Тэгээд бид Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэсэн боловч наадмын бэлтгэл эхэлнэ гэсэн.Бид тоглолт хийх газар болон бэлтгэл ажлыг тодорхой болгосны дараа есөн сараас урих бодолтой байна" гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)