
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн өмгөөлөгч түүний нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд хандахаар болжээ. Учир нь рүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийн улсын төсвөө 1,6 тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт У.Хүрэлсүхийг зарим хэвлэлүүд холбон бичээд байна. Тиймээс У.Хүрэлсүхийн өмгөөлөгч энэ нь ул үндэсгүй гүтгэлэг гэж үзэн зарим хэвлэлүүдтэй зарга үүсгэхээр болсноо мэдэгджээ. Гэхдээ яг одоогоор шүүх байгууллагад албан ёсоор хандаагүй байгаа юм.
Н.Түмэндэмбэл нь Эрүүл мэндийн яамнаас
зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг шалгаруулахдаа
өөрийн эзэмшлийн “Лабтех” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж хуурамч бичиг
баримт үйлдэж, капитал засвар хийсэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлж
улсын төсвийн хөрөнгийг онц их хэмжээгээр завшсан хэргээр шалгагдаж байгаа. Түүнтэй холбоотой өөр зургаан хүнийг мөн УМБГ-аас шалгаж буй юм.
Сэтгэгдэл (2)