
Хятад, Монголын соёл урлагийн солилцоог дэмжих зорилгоор Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвөөс өчигдөр “Хятад Монгол зураачдын зургийн үзэсгэлэн"- г зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд Хятад улсын нэрт зураач Вэн Чан Жиан ойрын 20 жилд туурвисан 30 бүтээл, Монгол зураач Уянга хатагтайн 28 бүтээл тавигджээ. Хоёр зураачийн бүтээл дэх байгалийн үзэгдлүүд, ард иргэдийн ёс заншил зэргийг үзэсгэлэнгээс харах боломжтой ажээ. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Хятадын соёлын төвд нээлттэй байх ажээ.