Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон Кени улсын иргэн 28 настай Патрик Макау Мусиоки Монголд энэ сарын 31-нд ирнэ.

Марафон гүйлтийн дэлхийн рекорд тогтоосон Кени улсын иргэн 28 настай Патрик Макау Мусиоки Монголд энэ сарын 31-нд ирнэ. Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан манай оронд зургаадугаар сарын 1-5-нд болох Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан марафон гүйлтэд оролцуулахаар урьжээ. Патрик Макау Мусиоки нь 2011 онд Берлинд болсон марафон гүйлтийн тэмцээнд 42 км зайг хоёр цаг, гурван минут, 38 секундэд туулж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Макау Мусноки нь марафон гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнээс 2007, 2008 онд мөнгөн медаль, дэлхийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээний багийн төрөлд 2007, 2008 онд алтан медаль хүртсэн гэх мэт олон амжилтын эзэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/