
Туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Ирэх сарын 3-нд Хятадын Шанхай хотод болох уг тэмцээнд эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Батхүлэг, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, хөнгөн сэлэмд Б.Цолмон нар оролцохоор боллоо. Монголын багийг Г.Алтангэрэл ахлах бол ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар ажилпана. Тамирчдыг сонгон шалгаруулахдаа Монголын туялзуур сэлэмний “Шелл" чансааг харгапзан үзжээ. Манай улсад туялзуур сэлэмний спорт 2009 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд дөрөв дэх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ юм. Дохад нэг, Сөүлд гурав, Вакаямад долоон тамирчнаа илгээж байсан бол энэ удаад найм болж нэмэгдэв. 2013 онд манай насанд хүрэгчдийн шигшээ баг Унгарын Будапешт хотноо болох ДАШТ, БНХАУ-ын Тяньжин хотноо болох Зүүн Азийн наадамд тус тус оролцох бол өсвөрийн баг “Наньжин 2013” Азийн хүүхдийн наадамд өрсөлдөх юм.
Д.Ундрах /24tsag.mn/