
Өвөрмонголын Хөх хотод зохиогдсон "Дархан хэл" олон улсын яруу найргийн наадамд манай яруу найрагч Л.Ганзул түрүүлжээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзулын хувьд тун өрсөлдөөн дундаас түрүүлсэн гэнэ. Наадамд уран бүтээлээ ирүүлсэн найрагчдын бүтээлийг дугаарлаж шалгаруулсан бөгөөд хоёрдугаар байрт мөн МЗЭ-ийн гишүүн яруу найрагч В.Нэргүй орсон байна. Харин наадмын бусад байруудад өвөрмонгол найрагчид шалгарчээ. "Дархан хэл" яруу найргийн наадмын шагналыг ирэх сарын 2-нд гардуулах гэнэ.