Филиппиний Манила хотод Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өрөгт их мастер Ц.Батчулуун нутаг нэгт шатарчин олон улсын мастер Г.Мөнхгалыг хожсон байна. Ингэснээр 3.5 оноотой болж 14 дүгээр байр хүртэл дэвшив. Тэгвэл их мастер Б.Гүндаваа тэнцэж, ФИДЕ мастер С.Билгүүн, спортын мастер Б.Галмандах нар хожигдсон байна.
Эмэгтэйчүүдийн хувьд их мастер Б.Мөнгөнтуул тэнцээ авсан ч тивийн аваргыг тэргүүлсэн хэвээр байгаа. Харин ФИДЕ мастер У.Лхамсүрэн, Б.Ану нар ялагдал хүлээжээ.
Д.Ундрах /24tsag.mn/