
Харгис эцгийнхээ гарт заазуурдуулсан хүү өнөөдөр ээжтэйгээ эмнэлгээс гарлаа. Түүний бие нэлээн сайжирсан учир ийнхүү эмнэлгээс гарч байгаа юм. Эмнэлгээс гарсан даруйд нь Хүчирхийллийн эсрэг төв хамгаалалтад авч, өөрсдийн хамгаалалтын байранд байлгах аж. Хүүгийн ах, дүү нар нь аюулгүй газар байгаа бөгөөд гэрийг нь маргааш барихаар төлөвлөсөн ч аавынх нь хэргийг шийдэгдтэл барихгүй байхаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/